Оруулж ирсэн төсвийн тодотголоосоо болж Ж.Эрдэнэбатын Засгийн газар хүндхэн байдалд орж мэдэх нь.
Тодруулбал, түүнийг огцруулах саналыг АН-ын бус өөрийнх нь намынх гишүүд гаргаж гарын үсэг цуглуулж эхэлсэн талаарх мэдээлэл Төрийн ордонд сонсогдож эхэллээ.
Гарын үсэг зурах санаачлагыг Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд өглөө. Аргагүй юм. Тус гишүүд сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагааг илтэд шүүмжилж байгааг бид бүхэн харж байгаа.
Яамд, агентлагийн доторх халаа сэлгээ жигдэрч, засгийн газар бүтцийн хувьд тогтжворжсон хойно ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн бололтой.
Халамжийн мөнгийг танаж, мөнгөний бодлогыг нэмж, төрийн албан хаагчдыг ажилгүй болгох гэх мэт үйл ажиллагааг явуулахаар бэлтгэж буй нь дээрх гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Намын мөрийн хөтөлбөрөөс эсрэг үйл ажиллагаа явуулах гэж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж боломжгүй гэх байр, суурийг МАН-ын нэр бүхий гишүүд мэдэгдсэн билээ.
Холбогдох хуулийн дагуу ерөнхий сайдыг огцруулах саналыг парламентийн 19 гишүүн дэмжсэнээр УИХ-д өргөн барих нөхцөл бүрдэнэ. Огцруулах саналыг энэ сарын 20-ны хавьцаа УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж.
Учир нь, уг хугацаа хүртэл яамдын ТНБД нар бүрэн томилогдож, агентлагуудын дарга нарыг жинхэлэх аж. Өөрөөр хэлбэл, яамд, агентлагийн доторх халаа сэлгээ жигдэрч, засгийн газар бүтцийн хувьд тогтжворжсон хойно ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөсөн бололтой.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (29)