Чуулганы хуралдаанар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ асуудлыг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Энэ жил дэлхийд хамгийн их халсан орноор Монгол Улс тодорсон. Ард түмний 1/3 нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байна. ирэх 20 жилд уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх боломжгүй болж байгаа юм. Улаанбаатар хот ундны усны хангамжийн нөөцийг эдэлж талдаа орсон. Цаг үеэ олсон олон улсын гэрээнд нэгдсэн орж байгааг дэмжиж байна" гэлээ.