Чуулганы хуралдаан дөнгөж сая эхэллээ. Өнөөдрийн хуралдаан 15.00 цагт товлогдсон байсан ч МАН-ын бүлгийн хуралтай давхцсан тул ийнхүү хойшилж эхэллээ. Чуулганы хуралдаанаар Монгол банкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Б.Лхагвасүрэнг гишүүдийн олонхийн саналаар томиллоо.
Одоо чуулганы хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ыг хэлэлцэнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)