Чуулганы хуралдаанаар Засгийн газраас наймдугаар сарын 23-нд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын Тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Бид нар энд бие, биенийхээ буруу, зөвийг дуудалцаж суух хэрэггүй байх. Энэ цаг үед минут, секунд алдахгүйгээр ажиллах ёстой. АН, МАН гэлтгүй бүгдээрээ түүхийн өмнө хариуцлага хүлээнэ. Тэгэхээр гарц ярьцгаая. Ерөнхий сайд Д.Эрдэнэбат та зоригтойхон улс төрийн ажлыг явуулах хэрэгтэй. Томоохон зүйлийг цөөнхтэйгээ зөвшилцөөд үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яриад явуулах ёстой. Одоо би ийм л зүйл асуумаар байна. Дундаж давхрагаа яаж дэмжих вэ?, төрийн данхагар бүтцээ яах юм, Том төслөө яаж явуулах вэ энэ мэт зүйлүүдээ засахгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарна гэж байхгүй. Миний харж байгаагаар нэг гэр бүл тэрбум төгрөгийн өртэй. Тэгээд сардаа сая төгрөгийн орлого олдог. Тэр айл бага хүүхэддээ тараг авч өгөх ёстой. Оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлөх ёстой. Гэтэл зөв гарц хайгаагүй байж зүгээр л гэр дотроо хэрэлдэж бие, биенийгээ сэтгэл санаагаар унагаах зүйл яриад байгаа юм шиг харагдаж байна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөг боловсруулж байгаа. Удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ. Нэн тэргүүнд хийх ёстой ажил бол том төслүүдээ дэмжих. Тэгэхгүй бол эдийн засгийн хүндрэлээс гарахад үнэхээр хүнд байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (15)