УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Говь-Алтай аймагт болж буй бодит байдлын талаар хэллээ. Тэрбээр Говь-Алтай аймаг ундны цэвэр усны хомсдолоос үүдэн доторын өвчлөлт ихтэй байгааг онцолсон юм. Мөн элэгний өвчлөлөөр улсад 2-т орж байна гэв.
Тус аймаг ундны усны хомсдолд орсон талаар олон жил яригдаж байгаа билээ. Аймгийн төвийн ундны усны кальци, магнийн харьцаа алдагдсанаас халдварт шар өвчин цаашлаад ходоод гэдэс, дотрын өвчин их гардаг аж.
Сэтгэгдэл (5)