Аймгуудын ИТХ-аас Засаг дарга нараа тодруулж, Ерөнхий сайд зарим томилгоогоо хийж зарим Засаг дарга нарыг өнгөрсөн сарын сүүлчээр батламжилсан.
Харин Ховд, Завхан, Дундговь аймгуудын Засаг дарга нарыг хараахан батламжлаагүй байгаа юм. Тэгвэл Завхан аймгийн Засаг даргаар Төрийн банкны гүйцэтгэх захирал байсан Д.Батсайхан томилогдсон байна. Харин түүнийг одоо Ерөнхий сайд батламжлах аж. Дашрамд дуулгахад, МАН энэ удаагийн сонгуульд Завхан аймгаас бусад аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.
Сэтгэгдэл (7)