УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар Эрүүл, мэнд спортын сайдад С.Ламбааг томилуулах саналыг хэлэлцээдэ гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Мөн гишүүдийн Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд спортын сайдаас чөлөөллөө.
Үдээс өмнө уг асуудлаар АН-ын бүлэг дөрвөн цагийн завсарлага аваад үдээс хойш дахин хэлэлцсэн нь энэ юм. Дашрамд дурдахад, Эрүүл, мэнд спортын яам нь нийт найман сар удирдлагагүй байсан. Харин С.Ламбаа сайд нь болсноор үлдсэн нэг сарын хугацаанд сайдтай болох нь. УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болж шинээр байгуулагдсан УИХ-аас Засгийн газраа бүрдүүлэх юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)