зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ

2016-5-20
0
ЖИРГЭХ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, Д.Сарангэрэл, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал нар өнөөдөр /2016.05.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн цогц тогтолцоо бүрдлээ хэмээн онцолсон. Тэрбээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан бөгөөд 12 жилийн дараа шинэчлэн батлагдсан энэ хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудтай нягт уялдаатайгаар хуульчлагдсан хэмээгээд энэ хуулийг батлахад УИХ дахь 11 эмэгтэй гишүүн маш их үүрэг гүйцэтгэсэн гэж хэлсэн юм. 9 дүгээр сарын нэгнээс хууль хэрэгжиж эхэлснээр өрх гэр амьдрал амгалан тайван байх нөхцөл бүрдэнэ гэлээ.

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц шинэчлэлийн хүрээнд олон өөрчлөлтүүд хийгдлээ хэмээсэн. Гэр бүлийн хүчирхийлэл анх удаа гэмт хэрэгт тооцогдох болж, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулдаг хэрнээ энэ төрлийн хэрэг нь зөрчил ч биш, гэмт хэрэг ч биш, иргэний маргаанд тооцогддог байсан нь өөрчлөгдсөнийг гишүүн онцолсон.

 

Тэрбээр, хүчирхийлэл үйлдсэн хүнд хохирогчид дөхөж очихыг тодорхой хугацаагаар хориглох, тодорхой газар очихыг хориглох, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах зэрэг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хүлээлгэхээр боллоо. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ хүний амийг санаатай хөнөөсөн, биед нь гэмтэл учруулсан бол хорих ял оноохоос гадна оногдуулах ялыг хүндрүүлэхээр хуульчиллаа.

 

Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй этгээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхээр болж байна. Цагдаагийн алба хаагч хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг хүлээн авсан даруй таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар айлд нэвтрэх, хохирогчийг хамгаалах, аюулын зэргийн үнэлгээ хийх, хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хурааж авах, хохирогчид гэрээсээ хувцас, эм, хүүхдийн хичээлийн хэрэгслээ авахад нь туслах, баримт бичгийг нь хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах зэрэг үүргийг хүлээх боллоо гэж мэдээлэлдээ дурдсан.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл гэр бүлийн хүчирхийлэлд баяртай гэж хэлэх цаг ирлээ гэж хэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиас гадна Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд гэр бүлийн хүчирхийллийн талаар заалт оруулан энэ гэмт хэрэгтэй цогцоор тэмцэх боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Дээрх таван хуульд гэр бүлийн хүчирхийллийн талаар тусгуулахад эмэгтэй гишүүд дуу нэгтэй ажилласныг дурдаад ажлын хэсгийг ахалж ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганбат, ХЗЯ-ны хамт олон, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв болон ажлын хэсгийнхэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гэртээ эхнэрээ зодоход гэмт хэрэгт тооцогддоггүй байсан нь эцэс боллоо гэлээ. Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдсэн иргэд, хөрш нь заавал мэдээлж байх үүргийг хуулиар хүлээдэг болсон нь хууль дахь чухал заалтуудын нэг болохыг онцолсон.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга, Р.Бурмаа нар нийгэмд бугшсан асуудлыг шийдэх том гарцыг энэ хуулиар нээлээ гэж хэлсэн. Эрхэм гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн золсон болдог хүүхдийг хамгаалах чиглэлээр олон заалт орсон талаар мэдээлэл өгсөн.

 

Тухайлбал, хүүхдийн насанд хүрэгчдээс хамааралтай, нас, сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүй, эмзэг байдаг онцлогийг харгалзан, хүүхдийг хүчирхийлллээс хамгаалах үйлчилгээ, дэмжлэг, туслалцаа, хамгаалалтыг тусгайлан зааж өгчээ.

 

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал гэр бүлийн хүчирхийллийн улмаас сүүлийн зургаан жилд 90 хүн ойр дотны хүмүүсийнхээ гарт амь насаа алдаж, өнгөрсөн онд л гэхэд 24 хүн, он гараад эхний дөрвөн сард 5 хүн амь насаа алдсан гэсэн мэдээллийг өгсөн. Тэрбээр, 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан ч холбогдох бусад хуулиудад гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар тусгаагүйгээс хохирогч хохирсон дээрээ нэмж хохироод үлддэг байсан гэлээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв байгуулагдсан цагаасаа хойш давхардаагүй тоогоор 19600 хүнд үйлчилсэн бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойшхи 12 жилийн туршлага, 19600 хүнд үйлчилсэн сургамж дээр тулгуурлан боловсруулж баталсан хууль гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход чухал хувь нэмрээ оруулна гэдэтг итгэж байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    7 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    19 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    20 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    21 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 43 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 5 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 9 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 53 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 41 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 51 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 15 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 19 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 27 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 34 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 1 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 47 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК