УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЭМС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Улс орны чухал салбарыг удирдлагагүй найман сар болгосон шалтгаан нь энэ байж. Нэг сарын настай Эрүүл, мэндийн сайд боллоо та. Та тусгай даавгавраар ажиллах уу. Намын даалгавар бий юу.
С.Ламбаа: Тусгай даалгавар байхгүй. Эрүүл, мэндийн салбар хүндрэлтэй байгаа. Гэхдээ эмч мэргэжилтнүүд ажлаа хийж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний 10 гаруй журмыг яаралтай батлах ёстой байна. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулна. Надад эхлүүлсэн ажил байна. Түүнийгээ дуусгана. Би сонгуульд нэр дэвшихгүй учраас ажлаа хийнэ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нэг сар ажиллах хүнд юу захиж хэлэхэв. Та бол энэ салбарт удаан ажилласан учраас хүнээ мэдэж байгаа байх.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)