Сонгуулийг 100 хувь мажоритар системээр явуулахаар хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийн зардлын дээд хэмжээг өөрчилсөн байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд сонгуулийн зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон. Харин энэ удаа боловч дээрх хуульд өөрчлөлт орж тойргийн тоо нэмэгдсэн тул зардлыг 4.4 тэрбум төгрөг болгож нэг тэрбумаар нэмэгдүүлжээ. Нэр дэвшигчид тойрогт өрсөлдөх учраас зардал нэмэгдэнэ гэж тэд үзжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)