Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийж энэ удаагийн НИТХ-ын сонгуульд оролцох намууд болон нэр дэвшигчдийг зарлалаа.
2016 оны НИТХ-ын сонгуульд 9 намын 238 нэр дэвшигчийг сонгуульд оролцох шаардлагыг бүрэн хангажээ.
Харин ИЗНН-ыг Нийслэлийн Сонгуулийн Хороо бүртгэж авахаас татгалзсан байна. Тодруулбал, тус намаас ирүүлсэн баримт материалыг шалгах явцад Сонгуулийн тухай хуулийн 155.3-т заасан шаардлага "Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ." хангагдаагүй нөхцөл байдал илэрч улмаар нягтлан шалгах явцад Сонгуулийн тухай хуульд заасан шаардагдах баримтын бүрдэл дутуу байсан тул Нийслэлийн Сонгуулийн Хорооны хуралдаанаас санал нэгтэй нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан байна.
Сэтгэгдэл (2)