УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс 40 сая еврогийн зээл авах нөхцөл бүрдэх хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Тодруулбал Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжин санал дүгнэлтээ Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Дээрх зээл 18 жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлтэй гэдгээрээ онцлогтой. Тодруулбал 40 сая еврогийн 7 саяыг нь Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, 7 саяыг Эх хүүхдийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, 7 саяыг Улсын нэгдүгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийг чадавхжуулах, 7 сая еврог Төрийн тусгай албаны эмнэлэг төсөлд, 5 сая еврог Онцгой байдлын газрын гал унтраах техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөлд, 7 саяыг нь Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (6)