УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргын томилгоог хэлэлцэх хүлээлт байсан ч уг асуудал хэлэлцэхгүй гэдгээ байнгын хорооны дарга Д.Ганбат мэдэгдлээ.
Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “АТГ-ын даргын томилгоог Хууль зүйн байнгын хороогоор хэзээ хэлэлцэх вэ. Байнгын хороо хууль зөрчөөд удаж байна. Танай бүлгийн завсарлагын хугацаа ч дууссан. Гэтэл яагаад одоо болтол хэлэлцэхгүй байна вэ” гэдгийг тодруулсан. Харин Д.Ганбат “Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө цагтаа орж ирээд асуудлаа ярих хэрэгтэй. Өөрөө хоцорч ирчихээд янз бүрийн юм ярих хэрэггүй. Өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй. Байнгын хороо хууль зөрчөөгүй” гэх хариултыг өглөө.
Тэгэхээр АТГ-ын даргын томилогоог өнөөдөр хэлэлцэхгүй бөгөөд харин хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (5)