МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчилж байсан хүний гавьяат эмч Л.Жамбалжав тус намаас гарахаа мэдэгдлээ.
Тэрбээр “Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар хэтэрхий улстөржих болсон нь уналтанд орох шалтгаан болж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд улаанбурхан өвчин гарч намжсан боловч дахин дэгдэж олон арван хүний амь насыг авч одсоор байна.
Энэ бол төр засаг оновчтой арга хэмжээ авч чадахгүй хяналт сул байгаагийн тод илрэл юм. Халдварт өвчин тархахаас өмнө шуурхай оновчтой арга хэмжээ авч чадаагүй, хугацаа алдсан, онцгой тохиолдолд бэлэн биш байсан нь олон хүний амь насыг хохироох үндэс болсон.
Өнөөдөр хариуцлагыг хуулийн дарамтаар биш ухамсраар ойлгох цаг ирсэн. Эрүүл мэндийн салбар ийм хүнд нөхцөлд байхад хэн ч хариуцлага хүлээхгүй хэнтэй ч хариуцлага тооцохгүй байгаад харамсаж байна. Олон арван эцэг эхчүүд өнчирч уйлж сууна. Иймд миний бие 2016 оны тавдугаар сарьш 12-ны өдрөөс эхлэн МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байна” гэв. Түүнийг Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Г. Шийлэгдамбын оронд МАХН-аас нэрийг дэвшүүлж байсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээж авахаас татгалзсан байдаг.
Сэтгэгдэл (22)