AН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Т.Гантөмөрөөс цөөн зүйл тодрууллаа.
-АН-ын ҮЗХ-ны ээлжит бус чуулганы тогтоолыг дүрэм зөрчиж гарсан тогтоол гэсэн гомдол АН-ын ҮЗХ-ны гишүүдээс Хяналтын ерөнхий хороонд ирсэн гэсэн энэ нь ямар учиртай тогтоол юм вэ?
-Энэ нь 2014 оны 11-р сарын 8 ны өдрийн хурлын протокол, болон хурлын тогтоолын дүрс бичлэг, өргөдөл хяналтын ерөнхий хороонд ирсэн. Жинхэнэ тогтоол нь юу гэж гарсан гэхээр Ардчилсан намын Үндсэн дүрмийн 6-р зүйлийн 6,4,9,7 дахь заалт Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдийн саналыг үндэслэн тогтоох нь гээд Засгийн газрыг байгуулах асуудлаар, парламентад суудалтай, намуудтай зөвшилцөн, ҮЗХ-ны хуралд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь АН-ын бүлэгт зөвшөөрсүгэй гэж тогтоол гарсан юм. Гэтэл ерөнхий сайдыг тодруулах гэсэн заалт оруулчихсан. Хурал дээр огт яригдаагүй зүйл байгаа юм. Ер нь бол АН-ын дүрмийн 6.8.2.6-д зааснаар намын дарга нь ерөнхийлөгч, ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг Гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөн ҮЗХ-ны хуралд оруулж хэлэлцүүлнэ гэж байдаг боловч шууд оруулаад тогтоол гаргачихсан. Тухай үед намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “ҮЗХ-ийн гишүүдийн эрх нь хязгаартай З.Энхболд гишүүний санал нь дүрмийн зөрчилтэй байна. Намын даргын санал болгосноор ҮЗХ хэлэлцэнэ” гэж мөн хэлж байсан. Гэтэл тогтоолыг засаад ерөнхий нарийн бичгийн даргыг хуураад луйврын аргаар тамга дарчихсан ийм л асуудал гараад байгаа юм.
-Энэ тогтоолыг хэн хэн засчихсан юм. Зассанаар ач холбогдол нь юу юм бол?
-Хурлыг удирдсан хүмүүс зассан байсан. Намын дарга Н.Алтанхуягийг огцруулах ерөнхий сайдыг намын дарга санал болгох учраас өөрчлөх гэсэн санаа юм. Үндсэн дүрмийн 6,4,9 д зааснаар ҮЗХ нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 6,4,9,7-д нь УИХ-ын сонгуулийн үр дүнд эвслийн засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргана гэж байдаг. 11-р сарын 5-нд Засгийн газрыг огцруулсан учраас зөвхөн Засгийн газрыг байгуулах тухай яригдсан байтал Үндсэн дүрмийн 4,6,9,17 заалтыг шууд хууль бусаар оруулж ирсэн. Энэ заалт нь намаас ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах гэдэг зүйл юм. Гэтэл огт яригдаагүй. Хуйвалдааны аргаар нарийн бичгийн даргын тамгыг хуурч тогтоол гаргасан байгаа юм.
-Хурлыг тухайн үед хэн удирдаж байсан юм?
-Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, ИТХ-ын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Бадарсан нар.
-АН-ын ерөнхий хяналтын хороо нь ямар чиг үүрэгтэй ажилладаг байгууллага вэ, шийдвэр гаргах эрх бий юу?
-Үндсэн дүрмийн хүрээнд дүрэм сахиулах үүрэгтэй. Шийдвэр гаргах эрхтэй. Дүрэм зөрчигдсөн аливаа асуудлыг тогтоодог.
-ҮЗХ-ийн гишүүдийн өргөдлийн хариуд ямар нэгэн арга хэмжээ авсан уу, хэрхэн шийдвэрлэсэн вэе?. Хяналтын хорооны шийдвэрийг дүрмийнхээ хүрээнд АН-ын гишүүд дагаж мөрдөх ёстой юу?
-Бид нар үзээд дүрмийн ийм ийм заалтуудыг зөрчсөн байна гэдгийг тогтоосон. Гэвч хуралдаж чадаагүй. Хяналтын хороо нь 9 гишүүнтэй 50 хувиас дээш ирц бүрдэж байж хуралддаг. Дүрмийнхээ хүрээнд бол дагаж мөрдөх ёстой.
-Тухайн үед бас АН-ын гишүүд засгийн газраа огцруулахад гарын үсэг зурж байсан намын дүрмэнд хориглох зүйл байдаг уу, арга хэмжээ авсан уу?
-Энэ асуудлаар мөн гомдол ирсэн. Манайхаас 11-р тогтоол гарсан боловч хурлаар дэмжигдээгүй.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)