Funkbeat хамтлагийн дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр ирэх сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болсон тухайгаа өөрийн цахим хаягаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр энэ талаар, "Ганбат овогтой Мөнхбаяр миний бие УИХ-ын 2016 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлдөх болсноо найзууддаа албан ёсоор дуулгаж байна. Залуус бидний шинэ цаг эхэллээ. Бидний шинэ үе, шинэ давалгаа, түрлэг эхлүүлэх цаг хэдийнэ болсон. Мөн иргэний зориг гаргаж бусад залуучуудыгаа хүчтэй уриалсан дуучин Мөнхтөрийн Нарантуяа найздаа давхар амжилт хүсье! Залуусаа нэгдье" хэмээжээ.
Сэтгэгдэл (27)