2016 оны гуравдугаар сарын 1-нийг “АСЕМ”-ийн өдөр болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ өдөртэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын талаар олон нийтэд зориулж илтгэл тавилаа. Тэгвэл манай сайт энэ удаагийн 24 баримтаа Ерөнхийлөгч АСЕМ-ын талаар илтгэлдээ юу онцлов сэдвээр үргэлжлүүлж байна.
Баримт 1: Тэрээр илтгэлийнхээ эхэнд “Өнөөдөр Эх орончдын өдөр, бас АСЕМ-ын өдөр давхцан тохиож байна. Эх оронч байна гэдэг бол эх орныхоо нэрийг өндөр гаргахад, эх орноо нэгдэхэд, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн үг. Зөв сайхан сэтгэлтэй байхад эх орон цэгцрээд явчих юм” хэмээлээ.
Баримт 2: Ази, Европын дээд хэмжээний анхны чуулга уулзалт нь 20 жилийн өмнө яг энэ өдөр болж байсан аж. Хоёр жилд нэг удаа уулздаг АСЕМ энэ хугацаанд Европт таван удаа болсон байна.
Баримт 3: Дэлхийн хүн амын 68 хувь нь АСЕМ-ын улс орнуудад амьдарч, дэлхийн эдийн засгийн 68 хувь нь АСЕМ-ын гишүүн орнуудад хамаарч байгааг Ерөнхийлөгч онцоллоо.
Баримт 4: Монгол Улс анх удаа АСЕМ-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ нь Улаанбаатар хотноо ирэх долдугаар сарын 15-16-нд АСЕМ-ын 11 дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалт болохтой холбоотой юм.
Баримт 5: Дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдээс 100 гаруй нь оролцоно гэх урьдчилсан мэдээлэл гарсан.
Баримт 6: Одоогоор 20 гаруй орны төр засгийн тэргүүнд тус чуулга уулзалтад оролцохоо илэрхийлж батламжаа ирүүлээд байна.
Баримт 7: Онцлоход, хоёр жилийн өмнө буюу Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сарын 16-17-нд АСЕМ-ын 10 дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалт болоход 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гаргасан юм.
Баримт 8: Энэ үйл ажиллагаа ирээдүйд ургацаа өгнө, ашгаа өгнө гэж бодож байгаа. Их Монгол Улс байгуулагдсаны 810 жилийн ойгоо тэмдэглэж байхдаа Монголчууд хоёр тивийн ард түмнийг уулзуулна.
Баримт 9: Гадаад улс орнуудын өндөр дээд хэмжээний зочид айлчлахтай холбоотой уг арга хэмжээний үеэр нийслэлчүүдийг хотоос гарч явахыг хотын захиргаанаас уриалж тухай яриа гарсан ч үүнийг Ерөнхийлөгч үгүйсгэсэнгүй.
Баримт 10: Энэ дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулснаар юуны түрүүн Монголыг олон улс мэддэг, нэр хүндтэй болно.
Баримт 11: АСЕМ Монголчууд биднийг нэгтгэнэ.
Баримт 12: Монгол гэдэг нэг өнгөөр биднийг гадаадынхан хардаг. Монгол иргэн бүр энэ уулзалтаас баяр баясгалантай гараасай гэж бодож байна.
Баримт 13: Цаашид аялал жуучлал, дэд бүтэц бий болоход тустай.
Баримт 14: Энэ уулзалтаар АСЕМ-ын ирэх 10 жилийн хандлагыг тодорхойлно. Тиймээс энэ уулзалт дэлхийн хамтын нийгэмлэгийн хувь заяаг тодорхойлж байгаа түүхэн ач холбогдолтой юм.
Баримт 16: АСЕМ-ын уулзалт 1996 онд Бангкогт болж байсан.
Баримт 17: 20 жилйин ой нь манай улсад зохион байгуулагдах гэж байна.
Баримт 18: Эдүгээ АСЕМ нь 53 гишүүнтэй болтлоо өргөжсөн байна.
Баримт 19: Дэлхийн эдийн засгийн 58 хувь нь АСЕМ-ын гишүүн орнуудад хамаардаг байна.
Баримт 20: АСЕМ өөрөө Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагаа юм.
Баримт 21: Бид нар АСЕМ-ын зочдыг байгаагаараа бэлгээ л өгнө. Гял цал зүйл хэрэггүй. Дурдан бүс бүслүүлээд даавуун дээлээ өмсүүлнэ. Манайхан хүнд бэлэг өгөхөөр шүүмжилдэг. Тийм зүйл байхгүй.
Баримт 22: Үмхийнээсээ салах нь гэж АСЕМ-д баярлалаа гэж зарим хүн хэлж байна. Ийм сэтгэгдэлтэй хүн олон болоосой гэж хүсч байгаа.
Баримт 23: АСЕМ-ийн үеэр хийгдсэн ажлыг АСЕМ аваад явахгүй. Монголд л үлдэнэ.
Баримт 24: АСЕМ-ын төвийг Монголд байгуулчихая гэж бодож байна. Хөрөнгө мөнгийг нь бизнесмэнүүдтэй ярилцаж байгаад гаргачихна. Үүнд олон ажилтан ороод байхгүй. Хоёр ажилтан байхад л болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (77)