"Нэг Монгол" ТББ-аас "Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц" сэдвээр УИХ-ын дарга З.Энхболдыг халз мэтгэлцээнд дуудсан байна. Түүнтэй ГХ-ийн сайд Г.Занданшатарыг мэтгэлцүүлэхээр болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Нэг Монгол" ТББ-ыг сайд асан Г.Занданшатар үүсгэн байгуулжээ. Тэгэхээр тэрбээр өөрөө УИХ-ын даргыг халз мэтгэлцээнд дуудсан гэсэн үг юм. Мэтгэлцээн энэ сарын 11-нд Мэдээлэл технологийн үндэсний паркын хурлын танхимд болох бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтэд нээлттэй аж.
Мөн УИХ-ын даргын зөвлөх, Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын дээд шүүх, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Хуульч гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа, улстөрийн намуудын төлөөллүүд оролцож асуулт асуух юм байна.
"Нэг Монгол" ТББ нь нийгэмд хөндөгдөж буй аливаа асуудлыг мэтгэлцээний зарчмаар зөвлөлдөн тэнцвэртэй мэдээллийг олонд хүргэх зорилгын дор ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал, Цэдэнбал агсны нэр төрийг сэргээх зэрэг чухал асуудлуудаар бодлогын мэтгэлцээнийг АН, МАН-ын гишүүдийн дунд зохион байгуулж байв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)