УИХ-ын 76 гишүүний 48-ыг нь тойргоос шууд сонгодог, 28-ыг намын жагсаалтаар сонгодог хуучин системээр сонгууль явагдана. Гэхдээ сонгуулийн шинэ хуулиар намын жагсаалтаар орохоос илүү тойргоос сонгогдох хувилбар нь үнэ цэнэтэй байна. Учир нь тухайн нам нийт сонгогчийн таваас илүү хувийн санал авсан ч тойргоос нэр дэвшсэн нэг боловч хүн нь УИХ-д сонгогдоогүй бол хаалганы гадна үлдэх зохицуулалтыг хуульд тусгасан юм. Тиймээс АН-ынхан сонгогдоно гэсэн найдвар тавьж буй өрсөлдөгчөө тойрогт сойхоор төлөвлөж буй аж. Тодруулбал, тус намын дарга З.Энхболд өөрөө тойрогт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр Өвөрхангай аймагт хүч үзэж магадгүй гэх мэдээлэл байна. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт нэр дэвшинэ гэсэн сураг дуулдлаа.
Сэтгэгдэл (71)