Сангийн сайд Б.Болор өнөөдөр "Сайдын цаг" уулзалтад оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн урьдчилсан дүнгээр мэдээлэл хийлээ.
Тус хуулийн хэрэгжилт энэ сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас тус, тус чөлөөлсөн болохыг Сангийн сайд мэдээлийн эхэнд онцлоод эдгээр тоонууд эцсийн байдлаар нэг их өөрчлөлт орж болзошгүй, гэхдээ огцом өөрчлөлт орохгүй байх гэлээ. Мөн энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан гэсэн юм. Түүнчлэн 2007 онд татварын өршөөлийн хуулийг хэрэгжүүлж байсан. Тухайн үед нийт 4,5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж байсан бол 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болсон байна. Сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асууж, тус хуультай холбоотой зарим асуудлыг тодруулсан юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)