УИХ-ын Хууль зүйн байнгын хороо намрын болон ээлжит бус чуулганы хугацаанд хийсэн ажлуудаа танилцууллаа.
Энэ хугацаанд Байнгын хороо 19 удаа хуралдаж, 55 асуудал хэлэлцжээ. Мөн 257 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл 12-ыг хэлэлцсэн байна.
Байнгын хорооны тогтоолоор 15 ажлын хэсэг байгуулагдан 35 удаа хуралдаж, хууль тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажиллажээ.
Түүнчлэн Эрүүгийн, Зөрчлийн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Мөн тус байнгын хороонд иргэдээс 59 өргөдөл гомдол ирүүлснийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэн, хариуг нь өгчээ.