УИХ-ын ээлжит бус чуулган /2016-02-19/-ыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ.
Тэрээр, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар үг хэлэхдээ, юуны өмнө татварын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно гэдгийг онцоллоо. Үүний дараа чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан ердийн горимоор үргэлжилж УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай зэрэг хууль, түүнээс гадна Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Үүгээр Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
Т.Энхэлээ