Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийхээр товлогдсон МАН болон "Шударга ёс" эвслийн бойкотоос болж өнөөдрийг хүртэл хойшлоод байгаа ээлжит бус чуулганы нээлт одоог хүртэл эхлээгүй байна. Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн 34 гишүүн ИЗНН-ын С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Н.Батцэрэг нарын 37 гишүүн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирсэн ч ирц хүрээгүйгээс хуралдаж чадаагүй юм. Нийт 39 гишүүн чуулганы хуралдаанд сууж байж хуралдаан эхлэх боломжтой болох юм.
Т.Энхэлээ