Өнөөдөр 09.00 цагт эхлэхээр товлоод байсан ээлжит бус чуулганы нээлт ирц бүрдэхгүйгээс болж 14.00 цаг хүртэл хойшилсон. Тэгвэл 14.00 цагт зарлагдсан чуулганы хуралдаан мөн л ирцийн асуудлаас болж хуралдаж чадалгүй 3 цаг орчим боллоо. Одоогийн байдлаар 76 гишүүнээс 37 нь чуулганы танхимд байна. Нийт 39 гишүүн чуулганы хуралдаанд оролцсоноор ирц 50 хувьд хүрч чуулган хуралдах боломжтой болох юм. АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нарыг ээлжит бус чуулганы нээлтэд оролцох хүсэлтийг тавьж, гуйжээ. Гэсэн ч тэд чуулганы танхимд орж ирээгүй байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд АН-ын бүлгийг ирцээ бүрдүүлсний дараа чуулганы хуралдаанд орон гэсэн байр, сууриндаа хэвээр байна.
Сэтгэгдэл (5)