Өнөөдөр нээлтээ хийх намрын ээлжит бус чуулган 09.00 цагт товлогдсон ч ирц бүрдэхгүй байгаа учир хойшилсоор байна.
Одоогоор чуулганы танхимд:
АН-ын 35 гишүүнээс- 34,
МАН-ын 26 гишүүнээс -0,
“МАХН-МҮАН”-ын “Шударга ёс эвслийн бүлгийн 10 гишүүнээс -2,
ИЗНН-ын 2 гишүүнээс -1,
Бие даагч гурван гишүүнээс -0 гэсэн байдалтайгаар оролцож байна.
УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр “Өнөөдөр нээлтээ хийх байсан чуулганы хуралдаан эхэлж чадахгүй байна. Намын бүлгүүд ирцээ бүрдүүлье. Гишүүд танхимдаа ирье. Намрын чуулганаар эцсийн найруулгыг нь хийгээгүй хуулийн төслүүдийг хэлэлцэж дуусгахгүй бол хавраас хэрэгжиж эхлэх боломжгүй болоод байна. Хоёр гишүүн ирж хуралдаа суух шаардлагатай байна. Засгийн газрын гишүүд хуралдаа сууя” гэж хэллээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (11)