Өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийх байсан ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдрийг хүртэл хойшилсон. Харин өнөөдрийн чуулганы хуралдаан 09.00 цагт товлогдсон ч одоог хүртэл ирц бүрдэхгүй байна. Одоогийн байдлаар чуулганы танхимд 76 гишүүнээс 32 гишүүн ирсэн байгаа юм. Тодруулбал, АН-ын бүлгийн 35 гишүүнээс 30 гишүүн, ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, "Шударга ёс" эвслээс Ц.Оюунбаатар нар иржээ. Чуулганы хуралдаанд 39 гишүүн сууж байж ирц 50 хувьд хүрнэ. Ингэсэн тохиолдолд чуулганы хуралдаан эхлэх боломжтой болох юм.
АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар гадаадад томилолттой явж байгаа аж.
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн "АН-ыг ирцээ бүрдүүлсэн цагт хуралдаанд оролцоно" гэж ирцээр бойкот хийсэн хэвээр байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)