Монгол улсын 2016 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Статистикийн газрыг нэгтгэн Бүртгэл, Статистикийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Уг хуулийн төсөлд Тахарын болон Статистикийн газрыг Хууль зүйн сайд Д.Дорлигжавын эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгахаар оруулсан байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)