Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил мэдээлэл өглөө.
Засгийн газрын хуралдаанаар 2016 онд цэргийн дүйцүүлэх албыг хаах иргэдийн тооны дээд хэмжээг тогтоосон байна. Ингээд 2016 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог 755 байхаар тогтоосон байна. Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоож 4 сая 807 мянга 207 төгрөг байхаар журмыг боловсруулжээ. Уг журмыг зохих хууль дүрмийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд үүрэг болгосон байна.
Тэрбээр үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Цэрэгт яваагүй иргэдийн төлөх мөнгөн дүн өссөн гэж ойлгож болох уу?
Үгүй. Өссөн болон хассан зүйл байхгүй.
- Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох эсэх асуудал яригдаж байгаа. Уг асуудлыг өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү?
- Энэ сарын эхээр холбогдох хуулийн дагуу ашиг, сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар АТГ-руу бичиг хүргүүлсэн. АТГ-аас ажлын 10 өдрийн дотор хариу өгөх ёстой. Албан ёсны хариу ирсний дараа тодорхой мэдээлэл өгнө.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)