Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр 16 цагт болсон.
Хуралдаанаар Монгол, Болгарын Засгийн газар хоорондын протокол батлах тухай, Барааны гарал үүслийн дүрэм батлах тухай, 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Давосын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай танилцуулгыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хийжээ.
Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил өнөөдөр албан ёсны мэдээлэл хийх юм.