УИХ-ын ээлжит бус чуулган өглөө 09.00 цагт нээлтээ хийх хуваарьтай байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. 12.00 цагийн байдлаар 76 гишүүнээс 30 гишүүн бүртгэлтэй байна. Тодруулбал, Ардчилсан намын 26, “Шударга ёс” эвслийн хоёр, ИЗНН-ын нэг, бие даагчдаас нэг гишүүн байна. Ардчилсан намын бүлгийн гишүүдээс дөрөв нь гадаад, дотоодод томилолттой байгаа юм байна. Харин МАН-ын бүлгийнхэн эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой хэмээн чуулганы танхимд орж ирэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Уг нь УИХ-ын гишүүд аль бүлэгт хамаарч байгаагаас шалтгаалахгүйгээр ирцээ бүрдүүлж, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй билээ.