УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Хуулийн дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах бол УИХ Дээд шүүхээс санал авснаар хэлэлцэж, шийдвэрлэдэг.
Энэ дагуу УИХ-ын Тамгын газраас Дээд шүүхэд Үндсэн хуулийн цэцийн гишүүний талаарх мэдээллийг хүргэсэн бөгөөд Дээд шүүхээс хариу ирүүлсэн байна. Дээд шүүхийн хариу албан бичигт “УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргахад Дээд шүүх тусгайлсан саналгүй байна” гэжээ.
Сэтгэгдэл (1)