Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 90,6 хувийн саналаар дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.
Үүний дараа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 93,3 хувь нь дэмжиж УИХ-ын нэгдсэн чуулганд шилжүүлэхээр боллоо. Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа зарчмын зөрүүтэй санал хураалт явуулсан.
Байнгын хорооны хуралдаан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж байна.