МАХН-ын ерөнхий нягтлан н.Цэцэгмааг өнгөрсөн баасан гаригт АТГ-аас байцаалт авсан байна. Түүнийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбийн бичсэн гэх ил захидалтай холбоотойгоор байцаасан байж магадгүй гэдгийг эх сурвалж мэдээлэв. Мөн МАХН-ын хоёр, гурван өрөөг лацадсан байдалтай байгаа аж.
Уг захидалд намын шугамаар буюу сонгуулийн санхүүжилтэд зориулж авлига авсан хэмээн дурьдсан байдаг.
Д.Дуулим
Сэтгэгдэл (4)