Долоо хоног бүрийн даваа гаригт үзэгчдэд шууд хүрдэг "Цензургүй яриа" нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба оролцох юм байна. Энэ талаар тус нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Б.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа бичжээ. Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг хээл, хахуулийн хэргээр АТГ-аас баривчлан саатуулсан. Саатуулагдах явцад биеийн байдал нь хүндэрч одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.
Хэсэг хугацаанд нам гүм байсан тэрбээр өнгөрсөн баасан гаригт олон нийтэд ил захидал илгээн нийгэмд дуулиан тарьсан. Тодруулбал, тэрбээр "Н.Энхбаярын захиасаар ажлын өрөөндөө хүнээс мөнгө авч байсан. Дахин нэмж мөнгө аваад Н.Энхбаяр даргад өгөх байсан. Мөн Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүсийн ятгалгаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" хэмээн захидалдаа бичсэн байсан юм.
Тэгвэл тэрбээр өнөөдрийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт энэ талаар болон бусад асуудлаар мэдээлэл өгч магадгүй байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (15)