Өнгөрөгч өдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 3 дуудлагат иржээ.
Тухайлбал Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Соёлын төвийн өргөө “Сод Монгол” ХХК-ийн төв офисс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.10-ны өдрийн 03:26 цагт ирсэн байна.
Тус дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч ослын газар ажиллаж галыг унтраасан байна.
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 цахилгаан станцын урд өвс борлуулах зогсоол дээр автомашин, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.09-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч, Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч ослын газарт очиж ажиллан унтраажээ.