Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумруу машин явахад хүндрэлтэй болжээ.
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас улсын чанартай орон нутгийн зам хаагдах хэмжээнд хүрч болзошгүй болсон талаар мэдээллээ. Түүнчлэн Эрдэнэцагаан сумруу хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон байна. Тус сумаас пургон машин 7-10 цаг явж байж аймгийн төвд ирж байгаа юм байна.
Онцгой байдлын газар орон нутгийн байгууллагатай хамтран зам нээж байгаа ч байнгын шуургатайн улмаас нээсэн зам нь өдөртөө хаагдаж байгаа ажээ. Орон нутгийн замд гарч байгаа жолооч нарыг машин техникийн аюулгүй байдлаа хангаж явахыг анхааруулж байна.