Улаанбаатар хотод өдөр бүр цас хялтаалж, хальтиргаа гулгаанаас болж зам тээврийн осол ихсэн, унаж бэртэн ГССҮТ-д хандагсад ч олширчээ. Уг нь цас орсны дараа нийслэлээс хотын зах, гүүрэнд давс, элс, бодис цацдаг. Харамсалтай нь энэ бодисын нөөц хомсдоод байгаа аж.
Одоогоор 100 гаруй тонн бодис үлдээд байгаа аж. Цас хэр орохоос шалтгаалаад өдөрт дунджаар 50-60 тонн элс, давс цацдаг. Ойрын өдрүүдэд өдөр бүр цас хялмаалж байна. Тиймээс дор хаяж 10-20 тонныг байнга ашиглаж байгаа гэнэ.
Оны өмнөхөн нийслэлийн ЗДТГ шаарддагатай элс, бодисын мөнгө болох 100 сая төгрөгийг шийдэж өгөх байсан ч өгөөгүй байгаа сурагтай.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)