Монголын нийгэмд гурван жилийн хүлээлт үүсгээд байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хууль, холбогдох бусад хууль эхнээсээ батлагдсаар байна. Уламжлал ёсоор энэ бүх хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
Тэгвэл энэ удаагийн 24 баримт Зөрчлийн болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжавын хэлсэн үгээр үргэлжилж байна.
1. Дээрх хуулиуд УИХ-д өргөн баригдаад есөн cap болсон. Монголын хууль зүйн салбарт эргэлтийн шинэчлэлт авч ирэх эдгээр хуулийн төслийг тун нухацтай хэлэлцэж, зарим үед ширүүхэн маргахаас өөр арга байгаагүй.
2. Гэмт хэргийн тухай хуулийг Шийдлийн Засгийн газар буцаан татаж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найрууллага, Зөрчлийн тухай хууль болгон баталлаа.
3. Хэдийгээр энэ хуулиуд УИХ дээр нилээн саатаж, зарим улстөрчдийн гарын шүүс болж явсаар батлагдсан ч үндсэн үзэл санаа, ял шийтгэлийн бодлого, агуулга, эарчимаа хадгалж, гаргаж чадсан.
4. Монголын Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжил, практикт үндсэн эргэлт болж байгаа. Монголын Хууль зүйн салбарын философи үндсээрээ өөрчлөгдөж байгаа.
5. Дээрх хоёр хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхийн өмнө Хохирлыг барагдуулах сангийн тухай, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын тухай хууль зэрэг таван хууль батлагдах ёстой.
6. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найрууллага, Зөрчлийн тухай хууль хэрэгжих нөхцлийг бид үлдсэн хугацаанд бүрэн хэрэгжүүлж, хүн хүчээ сургаж дадлагажуулах, хуулийг алдаа мадаггүй хэрэгжүүлэх нөхцлийг хангах шаардлагтай байна.
7. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийг шинэчлэн батлан гаргасан нь томоохон дэвшил авч ирнэ.
8. Захиргааны хариуцлагуудыг бүгдийг нь нэгтгээд Зөрчлийн тухай хуулиар зохицуулахаар болж байгаа.
9. Хуулийн салбарынхан ирэх жил ямар ч амралтгүйгээр шинэ хуулийнхаа бэлтгэл ажилд орох шаардлагатай.
10. Засгийн газраас өргөн барьсан төсөлд Гүтгэлгийг бүхэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байсан. Энэ асуудлыг УИХ-д нарийвчлан яриад Зөрчлийн тухай хуульд хамруулсан.
11. Манай улс цаазын ялыг халах Олон улсын конвенцод нь нэгдсэний хувьд ийм төрлийн ял хэрэглэхгүй байгаа. Онцгой тохиолдолд хүнд гэмт хэрэгтнүүдийг бүх насаар нь хорих болон Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн заалтуудыг суулгаж өгсөн.
12. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажилласнаас хойш хэдийгээр зарим хүнд хэрэгтэнд цаазын ял оноосон ч хүсэлт гаргасан бүх гэмт хэрэгтнийг уучилсан байгаа. Уучлагдсан ялтнууд 25 жил хүртэлх ялаа эдлээд явж байгаа. Нэг ёсондоо Монгол Улс 2009 оноос хойш ялтан цаазлаагүй.
13. Гэрийн хорионд байлгах гэдэг заалт гадаадын олон улс оронд мөрдөгддөг. Гэрийн хорионд хэрэглэх техник, технологийн захиалгууд гадаадын улс орнуудад хийгдээд явж байгаа. Хэрэгтнийг олон нийтээс тусгаарлан гэрт нь хорих энэ арга бол XXI зууны хөгжил дэвшилтэй хөл нийлсэн, бодит бололцоотой арга.
14. Хэрэгтнийг гэрт нь хорих ял долоо хоногоос таван жилийн хугацаанд хэрэгжих юм.
15. Хүнийг тогтмол нэг хэмжээгээр торгож байх механизм бодож олсон. Тэр механизм нь мөнгөний ханшний өөрчлөлтөд ороод байхааргүй зохицуулалт буюу “Нэгж” гэдэг ойлголт байх юм.
16. Эрүүгийн хуульд Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж тусгайлан зааж өгсөн.
17. Хүүхдийн гэмт хэргийн зүйлчлэлийг зөөлрүүлж, хуучнаас хоёр дахин бага ял өгдөг болохоор тусгасан байгаа.
18. Аливаа сэжигтэн, ялагдагчийг удаан хугацаар мөрдөн шалгаж, цалгардуулдаг явдлыг л бага ч болсон таслан зогсоох үүднээс хөдлөшгүй баримтаар буруугаа хүлээгээд, хохирлоо барагдуулчихвал ялаас хөнгөлнө гэж тусгасан.
19. Энэ хуулийн хамгийн гол давуу тал нь өммөх шиг хэн нэгнийг хохироочихоод хохирлоо төлж барагдуулдаггүй байдал арилна.
20. Түүнээс гадна шоронжих нь арилна.
21. Шинэ хуулиар эрүү, иргэн, захиргааны хэрэг дагнаад явчихааршүүгчдийн ажлын ачаалал багасч, дагнан ажилласнаар мэргэжлийнх нь ур чадвар ч эрс сайжрах боломжтой.
22. Мөрдөх алба гэж шинэ байгууллагыг зайлшгүй байгуулах шаардлагатай. Энэ албаны хуулийн төсөл ч боловсрогдсон.
23. Одоо дараагийн хүлээгдэж байгаа хуулиудыг УИХ яаралтай батлаж өгөх байх гэж найдаж байна.
24. Хууль хэрэгжсэнээр ялын бодлого хатуурахгүй. Одоо гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц ноцтой гэж зүйлчилж байгаа. Тэгвэл шинэ хуулийн ялын зүйлчлэл бол 3-12, 5-15 гэж хоорондох интервал нь их байгаа ч хэлэлцэх шатанд яаж ч зохицуулж болохоор тусгасан.
Д.Дуулим
Сэтгэгдэл (22)