УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан Монгол Улсын 2015 оны хүлээж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс нэг их наяд төгрөгөөр тасрах нөхцөл үүссэн. Иймд төсвийн орлогыг бодитойгоор тооцох, баталсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгах шаардлага үүссэн тул энэхүү хуулийг Засгийн газар энэ сарын 6-нд УИХ-д өргөн мэдүүлснийг ийн хэлэлцэж байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэхүү хуулийн өмнө хэлэлцэн баталсан. Тус хуулинд төсвийн тодотголын хууль батлагдсан өдрөөс дэд сайдын орон тоог цомхотгохоор заасан юм. Тэгэхээр төсвийн тодотголыг эцсийн байдлаар баталснаар Засгийн газар дэд сайдгүй ажиллах юм. Өөрөөр хэлбэл, дэд сайдуудыг цомхотгох асуудал өнөөдрөөс яригдаж байна.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (5)