Эмэгтэйчүүдийн хорих 407-р ангийн хоригдлууд 16-ны өдөр буюу өчигдрөөс өлсгөлөн зарлаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд өршөөлийн хуулиас болж өлсгөлөн зарлахаар болжээ. Өршөөлийн хуулийг УИХ-ын чуулганаар баталсан бөгөөд Ерөнхийлөгчийн хориг тавьсан хэлбэр дээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа юм. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хоёр долоо хоног дараалан завсарлага авч уг асуудлыг гацаасаар байна. Хэрвээ уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал батлагдаж авлига, албан тушаалын гэмт хэргүүд өршөөгдөхгүй болчихвол эмэгтэйчүүд, хүүхдүүд, санамсар болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг хийсэн зэрэг хүмүүс өршөөгдөх юм. "Шударга ёс" эвслийн бүлгийн хувьд авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөх заалтыг уг хуулиас авч хаяхгүй гэсэн байр, суурьтай байгаа билээ.
Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (13)