УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хуульзүйн байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Өмнөх чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд АН-ын бүлэг завсарлага авсан билээ. Харин завсарлагааны хугацаа дуусгавар болсон учир ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм.
Хуульзүйн байнгын хорооны хуралдааны даргаар Ш.Түвдэндоржийг сонгохыг гишүүд дэмжсэн ч нэр дэвшигч нэрээ татаж авсан. Дахин уг асуудлыг хэлэлцээд Д.Ганбатыг улируулан сонгохыг олонхи дэмжсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүнд асуулт асууж, үг хэлээгүй.
Тиймээс Хуульзүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг сонгохыг дэмжих санал хураалт явуулав. Санал хураалтаар Хуульзүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг сонгохыг гишүүдийн 80.5 хувь нь дэмжсэн юм.
Сэтгэгдэл (2)