Ирэх оны төсвийн маргааш өргөн барих гэж байна. 2016 оны төсөвт дэд сайдгүй мөн зарим яамдыг нэгтгэж, агентлагуудыг татан буулгахаар тусгажээ. Энэ талаар Сангийн сайд Б.Болороос тодрууллаа.
- Ирэх оны төсвийг яаж боловсруулсан бэ?
- Ирэх оны төсвийг боловсруулахдаа маш том реформийг хийе гэж байгаа юм. Үүнийг ч АН-ын бүлэг дэмжиж байгаа. Хэдийгээр Сангийн яаманд очоод удаагүй байгаа ч гэсэн хуулийн хугацаандаа багтаад төсөв болон төсвийн тодотголыг өргөн барих гэж байна. Төсвийн шинэчлэлийг хийх ёстой гэж бид олон жил ярьсан. Одоо хийх цаг нь болсон гэж үзсэн. Хуулийн хугацаандаа багтаад төсвөө өргөн барих болно.
-Төсвөөс дэд сайдын орон тоог хассан гэсэн мэдээлэл байна?
-Дэд сайдын орон тоог байхгүй болгосон. Сая АН-ы бүлэг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Уул уурхайн салбарын супер цикль гэж яриад байгаа алт зэс нүүрс зэрэг баялагын үнэ дэлхийн зах зээл дээр 2009-2011 онуудад их өндөр байсан. Үүнийг дагаад бид энэ онуудад төсвөө маш их тэлжээ. Үүнийгээ дагаад манай төрийн байгууллагын бүтэц маш их данхайжээ. Үүнийг бид зайлшгүй засах шаардлагатай.
-Засагт хамтарсан намууд дэмжих болов уу, Санал авсан уу?
-Ирэх оны төсвийг бид сонгуулийн жил гэж худлаа хэлэхгүйгээр үнэн бодитоор нь гаргах гол зорилго агуулсан. Сонгуульд оноо авахын тулд худлаа төсөв хийх ёсгүй. Төсвөө хөрсөн дээр нь буулгая. Төсвөө танах хэрэгтэй байна.
-Ерөнхий сайдтай төсөв болон дэд сайдын асуудлаар зөвшилсөн үү. Дэд сайдгүй ажиллахыг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд дэмжсэн үү?
-АН-ын бүлэг дэд сайдгүй ажиллахыг дэмжсэн. Ерөнхий сайд бүлгийн хуралд хамт суулаа. Бид ямарч байсан бүтцээ зөв болгоё. Зөв зам руугаа явъя гэж шийдлээ. Гэхдээ бид хувийн хэвшлээ дэмжих нь зүйтэй.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)