Европын холбооны гадаад хэргийн сайдууд өчигдөр Люсембург хотод уулзаж Оросын эсрэг хоригийг сунгасан билээ. Зүүн Украинд явуулж буй бодлогын улмаас сунгасан хоригт эдийн засгаас гадна төрийн тодорхой албан хаагчдын визний хориг багтаж байгаа.
Харин өнөөдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хоригийг сунгасныг албан ёсоор буруутгасан байна. Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОХУ хоригийг ул үндэслэлгүй бөгөөд хууль бус хэмээн үзэж байна. Бид хэзээ ч хориг арга хэмжээ авахад өдөөн хатгалт хийгээгүй” хэмээн хэлсэн байна.
Мөн Песков ОХУ Европын холбооны хоригийг сунгасан явдалд хариу барин хэмээн мэдээлжээ. Түүнчлэн хоригийг сунгаснаар Европын холбооны татвар төлөлгчдийн сонирхлыг ганхахад хүрлээ хэмээн буруутгажээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)