Испани улсын “Еврейчүүдийг хөнөө” хэмээх тосгон нэрээ өөрчилсөн тухай “Guardian” агентлаг мэдээллээ. Тосгоны нэрийг бүх нийтийн санал асуулгаар эсэргүүцсэний дараа засгийн газраас зөвшөөрөл олгосноор солих болжээ.
Уугуул хэлээрээ “Castrillo Mota de Judios” тосгоны нэрийг өөрчлөх саналыг өнгөрсөн жил оршин суугч 50 иргэн анх гаргасан юм. Тосгоны маргаантай нэрийг католик шашинтнууд еврейн шашнаас илүү гэдгээ харуулахаар дундад зууны үед өгсөн хэмээн үздэг байна.
“Castrillo Mota de Judios” тосгон нь еврейчүүдийн өвийг ихээр агуулдаг байна. Учир нь энэхүү тосгоныг 1035 онд хавчлагаас болж эх орноосоо зугтаасан еврейчүүд байгуулж байжээ.
Тосгоны захирагч Лорензо Родригуэзийн мэдээлснээр харгис нэртэй тосгоныг “Castilla y Leon” хэмээн нэрлэсэн байна.
Испаинд одоо хүртэл “Kill Moors valley” хэмээх нэртэй тосгон байдаг аж. Энэ нь Испанийн өмнөд хэсгийг эзэлсэн хойд америкийн булаан эзлэгчдийг хөнөөх ёстой гэсэн утгатай байна.
Г.Үжин