Италийн Милан хотод олон улсын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж байна. Энэ үеэр дэлхийн хамгийн урт пиццаг олон нийтэд танилцуулжээ. Геннисийн амжилт тогтоосон пицца 1595.45 метрийн урт аж.
Энэхүү пиццаг 80 тогооч 18 цагийн турш хийсэн байна. Пиццанд 1.5 тн бяслаг, 12 ачааны машин дүүрэн хүнсний бүтээгдэхүүнийг ашиглажээ. Мөн 2.494 кг зуурсан гурил бэлтгэхийн тулд 1.723 кг хуурай гурил, 150 кг гаруй оливын тос, 30 кг хөрөнгө зарцуулсан байна.
Таван том зууханд болгосон пиццаг сайн дурынхны тусламжтайгаар цагаачдын төвд хүргэж цагаач иргэдийн үдийн хоолонд өгсөн байна.