АНУ-ын өмнөд Калифорны Хантингтон далайн эрэгт Гиннесийн амжилт тогтоосон байна. Усанд сэлэгчид далайн давалгаан дээр гулгахдаа нэг тавцан дээр хамгийн олон хүн багтсан гэдгээрээ дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Мэргэжлийн гулгагчдаас гадна орон нутгийн сонирхогчдоос бүрдсэн 66 давалгаагаар тэшигч 12.8 метр урт гулсуурт тавцан гулгажээ. Тэд ойролцоогоор 12 секундын хугацаанд гулгасан байна.
Өмнө нь Австралид 47 гулгагч 10 секундын турш нэг тавцангаар гулгаж дэлхийн рекордыг тогтоогоод байсан юм.
Г.Үжин