120 орны 10 мянга гаруй төлөөлөгч оролцсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт өнгөрсөн бямба гаригт өндөрлөв. Уг чуулга уулзалтын үр дүнгийн талаар Оросын хэвлэлүүд онцолжээ.
Петербургийн олон улсын эдийн засгийн чуулгаар 300 тэрбум орчим рублийн хөрөнгө оруулалтын 200 гаруй гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ нь АНУ, Европын холбоо Москватай дайтаж байгаа ч дэлхийн бизнесменүүд Оросыг сонирхож буйг чуулга уулзалт баталлаа хэмээн “Sputniknews.ru” бичжээ.
“Оросын Давос” хэмээн нэрлэгдсэн чуулга уулзалтад амжилттай гэрээ, хэлэлцээр хийснээр Ерөнхийлөгч В.Путин эдийн засгаа 3.5 хувиар өсгөх зорилтоо биелүүлж чадна гэдгээ нотоллоо хэмээн ажиглагчид дүгнэсэн байна.
В.Путин гадаадын мэдээллийн агентлагийн тэргүүн нартай уулзахдаа Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээр хийх хүсэлтэйгээ хэлжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (5)