Ойрхи Дорнодын амьсгалын замын титэм вирусийн халдвар авсан гурван тохиолдол өчигдөр Өмнөд Солонгост гарсан байна. Ингээд тус улсад халдвар MERS вирусын авсан нийт хүний тоо 169 болжээ.
Үүнээс өмнө халдвар авсан хүний тоо 166, нас барсан нь 25 байсан юм.
Халдвар авагчдын нэг нь Сөүлийн анагаах ухааны “Samsung” төвийн ажилтан байсан бөгөөд өвчлөлийн анхны тохиолдлыг чухам энд илрүүлсэн байдаг.
Энэ вирусын халдварын эсрэг вакцин одоогоор бий болоогүй байна. Дэлхийн хэмжээнд энэ сарын 16-ны байддаар халдвар авсан 1321 тохиолдол бүртгэгдэж 450 хүн амиа алдаад байгаа аж.
Сэтгэгдэл (1)