Унгар улс Сербитэй хиллэх хил дээр цагаачдыг нэвтрүүлэхгүй байх зорилготой хана босгох төлөвлөгөөгөө танилцуулсан нь олон улсын халуун сэдэв болж байна.
Өчигдөр Унгарын эрх баригчдын мэдээлснээр энэхүү хана нь 4 метрийн өндөртэй байх бөгөөд 175 км урттай буюу Серби-Унгарын хилийг бүхэлд нь ханаар тусгаарлах аж.
Энэхүү мэдээллийг өнөөдөр Сербийн Ерөнхий сайд Александр Вучич ихэд шүүмжилжээ. Тэрээр олон улсын хэвлэлүүдэд хандан мэдээлэхдээ “Унгарын төлөвлөгөөг сонсоод шоконд орсон” гэсэн байна.
Александр Вучич 4 метрийн өндөр хана Сербиэс Унгар луу орох цагаачдын асуудлыг цэгцлэх зөв шийдэл биш хэмээн хэлжээ. Мөн тэрээр Унгарын Ерөнхий сайдтай энэ асуудлаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Сербийн Гадаад хэргийн сайд Петер Сияяарто Унгарыг Европын холбооны цагаачдын асуудлаарх шийдлийг ч хүлээсэнгүй хэмээн буруутгажээ.
Энэ онд Унгарт очсон цагаачдын тоонд огцом өслөт гарсан юм. Унгарын Засгийн газрын мэдээлснээр 2014 онд тус улсад 43 мянган хүн цагаачилсан болн энэ онд 54 мянга болж өсчээ.
Мөн цагдаа нар нэг сард дунджаар 10 мянган хүн хууль бусаар Унгарт цагаачилсныг мэдээлсэн байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)