Гүржийн нийслэл Тбилисид өнгөрсөн амралтын өдрүүдэд үер болсоны улмаас амьтны хүрээлэнд байсан амьтад зугтсан.
Тэгвэл амьтны хүрээлэнгээс зугтсан бар хүний аминд хүрсэн аймшигтай хэрэг гарсан байна.
Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан байна. Харин хүн рүү дайрсан барыг цагдаа нар буудан хороожээ. Тэрхүү бар хуучин үйлдвэрийн барилгад нуугдаж байгаад зах руу очин хүн барьсан байна.
Амиа алдсан иргэн нас барахынхаа өмнө “Над руу арслан дайрсан” хэмээн хэлсэн тухай ойр тойронд нь байсан хүмүүс хэлжээ. Харин шинжээчид шалгасны эцэст бар байсан гэдэг нь тогтоогджээ.
Үүнийг нэгэн гэрч телевизэд ярилцлага өгөхдөө баталсан байна.
Энэ хэрэгт амьтны хүрээлэнгийн захирал Зураб Пурцеладзег буруутган баривчилжээ. Тэрбээр үерийн дараа араатан амьтдын тоо толгойг бүрэн бүртгэлгүй, буруу мэдээлэл өгсөн хэрэгт буруутгагдаж байгаа аж .
Түүнчлэн хүрээлэнгээс зугтсан бар, цөөвөр чонын тоо дутуу байгаа бөгөөд тэдгээр амьтад хаана нуугдсан байгаа нь мөн л тодорхойгүй байгаа гэнэ.
Тиймээс Гүржийн Засгийн газар олон нийтэд хандаж, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ.
Мөн Цагдаагийн байгууллагаас хотыг бүхэлд нь нэгжих тушаал гаргасан байна.
Эрх баригчид амьтны хүрээлэнгээс зугтаасан зэрлэг амьтдыг буудах тушаал гаргаад байгаа. Харин Тбилисийн зоо паркын зүгээс үүнийг харгис үйлдэл хэмээн шүүмжилж байсан юм.
Сэтгэгдэл (4)